“Нийслэлийн багш-бидний бахархал” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
ОГНОО : 2017/10/25 УНШСАН: 335

“Нийслэлийн багш-бидний бахархал” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

  

Өнөөдөр нийслэлд анхны жилдээ ажиллаж буй багш нарын дунд “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрийн хүрээнд боловсролын  чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, боловсролын байгууллагуудын өрсөлдөх чадвар, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар  чадварлаг боловсон хүчнээр хангах,  хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд боловсролын хөгжлийн түүчээг манлайлагч болсон багшийн нэр төрийг эрхэмлэн дээдлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээрээ бахархах үйлсийг дэмжих, багшийн нэр хүндийг өргөх зорилгоор  2016 оноос эхлэн “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн ажиллагааг НБГ-аас санаачилан зохион байгуулж эхэлсэн.

Уг арга хэмжээ өнгөрсөн онд нийслэлийн ахмад багш нарын дунд болсон бол өнөөдөр “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд анхны жилдээ ажиллаж байгаа залуу багш нар оролцож тангараг өргөсөн нь  ирээдүй хойч үеийн багш нарыг бэлтгэх, өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл, зорилготой болоход чигэлснээрээ онцлог  ажил боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн Хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, нийслэлийн сургуулийн өмнөх боловсролд анхны жилдээ ажиллаж буй 207 багш, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй 537 багш нийт 744 багш арга хэмжээнд оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ