СӨБ-ИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЛЭГЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
ОГНОО : 2017/10/20 УНШСАН: 1147

СӨБ-ИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЛЭГЧ НАРЫГ

ЧАДАВХИЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

 

 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачлагаар Өмнөговь аймгийн 15 сумын СӨБ-ын байгууллагын эрхлэгч нар болон аймгийн СӨБ хариуцсан мэргэжилтэн нарыг  чадавхижуулах арга хэмжээ  2017 оны 10 дугаар сарын 18-19-ний өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээ нь хот, хөдөөгийн цэцэрлэгүүд харилцан туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг эхлүүлж байна.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Болормаа болон Өмнөговь аймгийн 15 сумын цэцэрлэгийн төлөөлөгч нар оролцлоо.

Сургалтад хамрагдсан цэцэрлэгийн эрхлэгч, мэргэжилтнүүд Баянгол дүүрэг дэх МУБИС-ийн  харъяа 249 дүгээр цэцэрлэг, мөн нийслэлийн тэргүүний 96 дугаар цэцэрлэгээр зочлон үйл ажиллагаатай нь танилцан туршлага судаллаа.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ