БНХАУ-ЫН ШЭНЬЯН ХОТЫН ЗАХИРГАА, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ОГНОО : 2017/10/20 УНШСАН: 477

БНХАУ-ЫН ШЭНЬЯН  ХОТЫН ЗАХИРГАА, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

БНХАУ-ын Шэньян хотын боловсролын байгууллагуудын төлөөлөл 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Боловсролын газарт айлчлал хийлээ.

Боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын салбарын удирдлагууд орчин үеийн боловсролын шинэчлэлийн хүрээнд хоёр хотын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, туршлага солилцох уулзалт зэрэг санаачлагатай ажлыг зохион байгуулах зорилготойгоор энэхүү айлчлал эхэлж байна.

Уулзалтад нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, Шэньян хотын Ардын Их Хурлын Боловсрол Шинжлэх Ухаан, Соёл, Аялал жуулчлал, Эрүүл мэндийн хорооны дэд дарга Chen Yu Hai, Шэньян хотын Их сургуулийн дэд захирал Shumei Wang, Боловсролын газрын дээд боловсрол хариуцсан хэлтсийн дарга Chen Xin нар оролцлоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Шэньян хотын Ардын Их Хурлын Боловсрол Шинжлэх Ухаан, Соёл, Аялал жуулчлал, Эрүүл мэндийн хорооны дэд дарга Chen Yu Hai нар дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

  1. Боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санаачлагатай ажиллах
  2. Хоёр хотын сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудын хооронд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлж, дэмжиж ажиллах
  3. Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, харилцан туршлага солилцох уулзалт, хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах
  4. Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ