"Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл" сэдэвт олон улсын чуулган боллоо.
ОГНОО : 2017/10/19 УНШСАН: 1013

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор "Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл" сэдэвт олон улсын чуулганыг 
БСШУСЯ, "Мэдээллийн техн
ологийн чадамжийг дээшлүүлэх  үндэсний тев",  " Бодит чадвар академи"  хамтран зохион байгууллаа.


“Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулганы зорилго нь хүүхдийг хүн, иргэн болж төлөвшихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг бага, дунд боловсролын хөгжил, удирдлагын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг шинэчлэн сайжруулахад оршиж байгаа юм.

Уг олон улсын чуулганд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Боловсрол, шинжлэх ухааны орлогч сайд Роман Шинин, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Жаргалма Дондокова, ОХУ-ын гавьяат багш Чимитов, БНХАУ-ын ӨМӨЗО-оос Өвөрмонголын  Их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор Н.Бөххад, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны дунд сургуулийн захирал, багш нарын төлөөлөгчид, БНСУ болон Монгол улсын ЕБС-иудын захирал, багш нар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, нийслэлийн Боловсролын газар, 8 дүүргийн  800 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэхүү чуулган нь боловсролын салбарт  бага дунд боловсролын  шинэчлэл, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан  бас нэг томоохон ажил боллоо.

“Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулганы зорилго нь хүүхдийг хүн, иргэн болж төлөвшихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг бага, дунд боловсролын хөгжил, удирдлагын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг шинэчлэн сайжруулахад оршиж байгаа юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ