“ЖАЙКА” ОУБ-ААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ОГНОО : 2017/10/13 УНШСАН: 1041

“ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

“ЖАЙКА” олон улсын байгууллага нь 2015 оны 08 дугаар сараас эхлэн Монгол Улсын  БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм.

Тус төслийг 2019 оны 07 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд “Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, үнэлгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох” зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлд оюуны бэрхшээлтэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 4 тусгай сургуулийг түшиглээд тэдгээрийн ойролцоох ердийн сургуулийг туршилтын сургуулиар сонгон авч хэлэлцүүлэг сургалт, судалгаат хичээл зохион байгуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд өндөр чанартай боловсрол олгох үүднээс багш нарын ур чадварыг дээшлүүлж байна.

Мөн ерөнхий боловсролын сургуульд тэдгээр хүүхдүүдийг тэгш хамран сургах боломжийг илрүүлэн гаргаж ирэх, эцэг эх, багш нарын ойлголтыг эерэг тал руу хандуулах ажлуудыг зохион байгуулж байна.

Төслийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сонгогдсон 4 дүүргийн 8 сургуулийн захиралууд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар, Япон Улсын Жайка төслийн ерөнхий менежер Тэцүяа Иший нар гурвалсан гэрээ хийж  Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сонгогдсон сургуулиуд:

 -Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийг  түшиглээд 28, 113 дугаар сургууль

-Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургуулийг түшиглээд 35,16 дугаар сургууль

-Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийг түшиглээд 111, 79 дүгээр сургууль

-Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулийг түшиглээд 26, 34 дүгээр сургуулиуд дээр тус тус төслийн үйл ажиллагаа үргэлжлэхээр боллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ