БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНД ШИНЭЭР 133 ДУГААР СУРГУУЛЬ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
ОГНОО : 2017/10/12 УНШСАН: 585

БАЯНЗҮРХ  ДҮҮРГИЙН 26 ДУГААР  ХОРООНД

  ШИНЭЭР 133 ДУГААР СУРГУУЛЬ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

  

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 133 дугаар сургууль шинээр үүд хаалгаа нээлээ.

26 бүлэг, 750 хүүхдийн хүчин чадалтай тус сургуулийн байрны бүтээн босголтыг 3.5 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК –ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд НИХТ Э.Бат-Амгалан, БЗД-ийн Засаг дарга Т.Баясах, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Дашдэмбэрэл, санхүү, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Тус хороо сургуульгүй хороо байсан бөгөөд өмнө нь 26 дугаар хорооны хүүхдүүд 84 дүгээр сургууль, 111 дүгээр сургуульд хамрагдаж байсан юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ