ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БАГШ НАРЫН БАЯР БОЛЛОО
ОГНОО : 2017/10/06 УНШСАН: 130

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БАГШ НАРЫН БАЯР БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Багш нарын баяр 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Хан-Уул чуулгын соёлын ордонд болж, сургууль цэцэрлэгийн 320 төлөөлөгч оролцлоо.

Баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, НБГ-ын дарга Ж.Гантулга, ДИТХ-ын дарга Б.Цэрэн, Дүүргийн засаг даргын орлогч А.Амартүвшин, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон хэлтэс албадын дарга нар оролцсон байна.

Засгийн газар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, НБГ, ДИТХ, Дүүргийн Засаг дарга, Боловсролын хэлтсийн шагналаар нийтдээ 280 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид шагнагдсан ба дүүргийн багш нарын баярын үйл ажиллагаан дээр 54 багшид шагнал гардуулав.

Буянт-Ухаа цогцолбор сургуулийн гадаад хэлний багш Ж.Зандандагва,  26-р сургуулийн захирал О.Одонтуул, 41-р сургуулийн бага ангийн сургалтын менежер М.Батнасан, 15-р сургуулийн сургалтын менежер П.Мягмарчулуун, 243-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг, 18-р сургуулийн Монгол хэл уран зохиолын багш М.Пүрэвсүрэн, 115-р сургуулийн бага ангийн багш Д.Нарангэрэл, 75-р сургуулийн хөгжмийн багш Н.Амаржаргал, 114-р сургуулийн бага ангийн багш Ч.Нямцэрэн, 118-р сургуулийн биеийн тамирын багш Д.Бэхсайхан, 52-р сургуулийн бага ангийн багш Т.Энх-Оюун, 35-р цэцэрлэгийн бүлгийн багш Н.Чимэгцэцэг, 134-р цэцэрлэгийн бүлгийн багш Д.Буянхишиг, 67-р цэцэрлэгийн бүлгийн багш С.Цолмон зэрэг багш нар Боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа.

Мөн Эрдэнэс таван толгой ХХК-ийн захирлын шагналаар  32-р сургуулийн сургалтын менежер С.Наранзул, БУЦС-ийн  бага ангийн сургалтын менежер Т.Мягмарцэрэн, Хаан банкны  нэрэмжит шагналаар  41-р сургуулийн технологийн багш Л.Уранчимэг, 65-р цэцэрлэгийн хөгжмийн багш БТА, СТА Д. Алтансувд нар шагнагдсан байна.

Багш,  удирдлагуудынхаа  нийгмийн  асуудлыг  шийдвэрлэх  зорилгоор ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн захиргаатай хамтран  ажиллаж 30 багшид хямдралтай үнээр нүүрс олгох эрхийн бичиг олгосон. Мөн 5 багшид мкв-ыг нь 1.298.000 төгрөгөөр орон сууц худалдан авах Эрхийн бичиг гардуулсан нь энэ жилийн багш нарын баярын онцлог байлаа. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ