БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРЛАА ХИЙЛЭЭ
ОГНОО : 2017/10/06 УНШСАН: 311

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРЛАА ХИЙЛЭЭ

2017 оны 10 сарын 04-ны өдөр БЗД-ийн багш нарын бага хурал зохион байгуулагдлаа. Нийт  төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 270 багш,  төрийн өмчийн цэцэрлэгийн 140 багш,  төрийн бус өмчийн цэцэрлэгийн 90 багш нийт 500 багш удирдах ажилтнууд оролцлоо. Бага хурлаар Баянзүрх дүүргийн боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж тэргүүлэх ач холбогдол өгч онцлон хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг гарган өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж багш нартайгаа санал сэтгэгдлээ хуваалцсан үр дүнтэй сайхан ажил боллоо.

Багш нарын бага хуралд Нийслэлийн Боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох, БЗД-ийн ИТХ-ын хурлын төлөөлөгч н.Цэвэгмид, Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн сурган хүмүүжүүлэх товчооны удирдлага, арга зүйчид  оролцлоо.

Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа хурлыг нээж БЗД-ийн  боловсролын салбарын бодлого, Дүүргийн боловсролын салбарын мэдээлэл хийж, 2017-2018 оны хичээлийн жилийн зорилт, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь сэдвээр мэргэжилтэн Ц.Энхтуяа, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр төвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй сэдвээр  мэргэжилтэн Б.Амгалан нар тус тус танилцуулга хийлээ. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ