БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРЛАА ХИЙЖ БАГШ НАРЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
ОГНОО : 2017/10/06 УНШСАН: 212

БАЯНГОЛ ДҮҮРЭГ  2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРЛАА ХИЙЖ БАГШ НАРЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

 

2017 оны 10 сарын 04-ний өдөр БГД-ийн багш нарын бага хурал зохион байгуулж Монголын Багш нарын 51 дэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн 1000 багш оролцож дүүргийн хэмжээнд 6 номинацаар 56 шилдэг багш шалгаруулж шагнаж урамшууллаа. Мөн дүүргийн засаг даргын өргөмжлөл, тус дүүрэгт амьдарч ажиллаж байсан ахмад багш нарт төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одон гардуулсан нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо.

Бага хурлаар Баянгол дүүргийн боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж тэргүүлэх ач холбогдол өгч онцлон хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг гарган өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж багш нартайгаа санал сэтгэгдлээ хуваалцсан үр дүнтэй сайхан ажил болж өнгөрлөө.

Баянгол дүүргийн арга хэмжээнд БГД-ийн ИТХ-ын хурлын дарга Г.Энхболд, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Дашдэмбэрэл, БГД-ийн засаг дарга С.Одонтуяа, БГД-ийн боловсролын хэлтсийн дарга Ц.Шижиртуяа нарын албаны хүмүүс оролцож багш нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Баянгол дүүргийн баярын үйл ажиллагааны онцлог хэсэг нь элсэлтийн ерөнхий шалгалтад чансаагаар тэргүүлсэн 11 судлагдахууны багш нарт болон оноогоор тэргүүлсэн төрийн өмчийн 3 сургууль, төрийн бус өмчийн 3 сургуулийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан үйл ажиллагаа байлаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ