“СПОРТ НААДАМ-2017” УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
ОГНОО : 2017/10/03 УНШСАН: 130

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 23, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 51 ДЭХ БАЯРЫГ УГТАЖ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН  БАГШ НАРЫН ДУНД ЯВАГДДАГ “СПОРТ НААДАМ-2017” УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН БОЛОВ

 

Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144-р зарлигийг хэрэгжүүлэх, нийслэлийн ЕБС-ийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж спортоор тэргүүлэгч баг, дүүргийг шалгаруулах зорилгоор “СПОРТ НААДАМ-2017” тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд БГД-ийн 73-р сургууль, БЗД-ийн И ЭС ЭМ сургууль, СБД-ийн 31-р сургууль, Монголын хөл бөмбөгийн холбооны футзаалын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнийг НБГ-ын орлогч дарга Л.Дашдэмбэрэл нээж, нээлтийн ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн, сургуулийн захирлууд оролцов. “СПОРТ НААДАМ-2017” тэмцээн нь спортын 6 төрлөөр нь 2 үе шаттай явагдсан бөгөөд  нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 7 дүүргийн 77 багийн 600 орчим тамирчин багш нар хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж бага онооны системээр дүнгээ гаргав.

     










Дүүрэг

Волейбол

Сагсан бөмбөг

Хөл бөмбөг

Үндэсний бөх

Шатар

Ширээний теннис

Оноо

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

Байр

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

1

Баянгол

1

5

5

1

1

1

4

1

3

3

5

30

5

0

2

7

l

2

Баянзүрх

3

1

2

2

5

2

1

5

4

4

3

32

2

3

2

7

lll

3

Зүүн бүс

5

5

5

4

5

5

4

5

5

5

4

52

0

0

0

0

Vll

4

Сүхбаатар

4

5

4

3

4

4

2

4

1

2

2

35

1

3

1

5

lV

5

Сонгинохайрхан

5

3

5

5

5

5

3

5

5

5

5

51

0

0

2

2

Vl

6

Чингэлтэй

2

2

3

5

3

5

4

2

5

5

5

41

0

3

2

5

V

7

Хан-Уул

5

4

1

5

2

3

4

3

2

1

1

31

3

2

2

7

ll

 

Нийслэлийн багш нарыг мэргэжлийн чиглэлээр ур чадварыг нь ахиулахаас гадна чөлөөт цагийг спортоор хичээллэж спортын ур чадвар болон бие бялдрын хөгжилт, багаар ажиллах чадвар эрс нэмэгдэж байгаа нь энэ тэмцээнээс харагдаж байна. Энэхүү ажлыг  эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах хэрэгцээ шаардлагыг нийслэлийн Боловсролын газар санаачлан,  ивээн тэтгэж  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон  нь олон  мянган багшийн оюуны болоод бие бялдрын хөгжилд  томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Баг хамт олноо сайн зохион байгуулж идэвхи зүтгэл гарган санаачлагатай оролцсон багш, захирлууд болон БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, СБД-ийн Боловсролын хэлтсийн дарга Б.Үлэнсолонго, ЧД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдэй нартаа талархал илэрхийлж байна.

Мөн спорт заал, зохион байгуулалтаар хамтран ажилласан БГД-ийн 73-р сургууль, БЗД-ийн “И ЭС ЭМ” сургууль, СБД-ийн 31-р сургууль, “Дуулиан 2020” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ