“Смарт анги” төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна
ОГНОО : 2017/10/02 УНШСАН: 425

“Смарт анги” төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна

  

БНСУ-ын Кёнги аймгийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монголд Солонгос хэлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор смарт анги төслийг ерөнхий боловсролын 15 сургууль, 1 их сургууль дээр амжилттай хэрэгжүүллээ.

Сүүлийн  танхимын нээлтийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 23 дугаар сургууль, 47 дугаар сургууль, 67 дугаар сургууль, Амгалан цогцолбор сургууль болон Багшийн хөгжлийн ордонд тус тус нэг танхимыг сонгон авч “Смарт анги” болгон бүрэн тохижуулж, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн  өглөө.

Танхимын нээлтэд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга,  орлогч дарга Ж.Дашдэмбэрэл,орлогч дарга Ц.Отгончимэг, Санмён их сургуулийн Солонгос хэлний тэнхимийн профессор Чу Ханг Рук,  Улаанбаатар их сургуулийн захирал  Нам Ги Ёнг, Сэжун тэнхимийн багш Ё Бёнг Мү, Санмён их сургуулийн Солонгос хэлний багш Чонг Ху сон, Жи Си Эс төрийн бус байгууллагын салбарын захирал н.Батдорж нар оролцлоо.

Төсөл хэрэгжиж эхэлснээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн  сурагчид смарт сургалтын орчинд  орчин үеийн тоног төхөөрөмж  дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох  боломж нээгдэж  ICT контент зохион бүтээх болон ашиглах арга зүйд  суралцаж байна.

Төсөлд хамрагдсан зарим сургууль байгалийн ухаан, гадаад хэл, технологийн хичээлүүдээ смарт ангидаа оруулснаар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд дөхөм болж байгаа бөгөөд иж бүрэн сургалтын материаллаг орчин бүрдсэн нь сурагчдад цаашид амжилттай суралцахад ихээхэн түлхэц болж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ