НИЙСЛЭЛД ТӨРИЙН БУС ӨМЧИЙН 11 ЦЭЦЭРЛЭГ, 3 СУРГУУЛЬ ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2017/09/21 УНШСАН: 753

НИЙСЛЭЛД ТӨРИЙН БУС ӨМЧИЙН 11 ЦЭЦЭРЛЭГ, 3 СУРГУУЛЬ

ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.4-т туссан  Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд төрийн бус өмчийн 11 цэцэрлэг, 3 ерөнхий боловсролын сургууль шинээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө авлаа.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагч нарт сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн төр захиргааны Хангарьд ордны Хүндэтгэлийн танхимд гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Эдгээр сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад орсноор 2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн ор 841-ээр, сургуулийн суудлын тоо 800-аар дахин нэмэгдлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга үүсгэн байгуулагч нарт МУ-ын боловсролын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмуудыг мөрдөж ажиллахыг сануулахын зэрэгцээ боловсролын сургалтын үйлчилгээ үзүүлнэ гэдэг нэр төртэй хийгээд асар их үүрэг хариуцлага давхар оногдож буй хэрэг тул хүүхдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж, сурагчдын сургалтын амжилт, чанарт онцгой анхаарч ажиллахыг санууллаа. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ