БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 14 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО
ОГНОО : 2017/09/21 УНШСАН: 1192

БАЯНЗҮРХ  ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

14 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус сургуулийн барилга нь 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  мэргэжлийн хяналтын дүгнэлтээр  буулгах шийдвэр гарснаар БЗД-ийн Шавь цогцолбор сургууль, 92-р сургууль, 44-р сургууль, 53-р сургуулиудад  хуваарилагдан хичээллэж байсан юм.

1500 хүүхдийн хүчин чадалтай  бүхий тус сургуулийн  байрны бүтээн босголтыг улсын төсвийн концессоор 10.7 тэрбум төгрөгийн өртөгөөр “Цамхаг констракшн” ХХК –ий хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БНСВУ-ын Элчин сайд Доан Тхи Хыөнг, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БСШУСЯ-Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга, БЗД засаг дарга Т.Баясах болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцлоо. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ