БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 73 ДУГААР СУРГУУЛЬ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
ОГНОО : 2017/09/15 УНШСАН: 1098

БАЯНГОЛ  ДҮҮРЭГТ 73 ДУГААР СУРГУУЛЬ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ 

 

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт 73 дугаар сургууль шинээр үүд хаалгаа нээлээ.

960 хүүхдийн хүчин чадал бүхий тус сургуулийн  байрны бүтээн босголтыг улсын төсвийн концессоор 9.7 тэрбум төгрөгийн өртөгөөр “Монкон констракшн” ХХК –ий хамт олон хийж гүйцэтгэсэн байна. 

Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцлоо.

Тус сургууль ашиглалтад орсноор “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн ачаалал буурч, Хурд, Алтай хотхоны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульд явах боломж бүрдэж байна.  

“Та бүхний бүтээн байгуулж өгсөн шинэ сургуулиа ариг гамтай эдэлж, багшийн хөгжих хөгжил, сурагчдаа монгол уламжлалт ёс заншлаа хүндлэн дээдэлсэн, чадварлаг, оюунлаг, монгол хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд анхаарч чадварлаг монгол иргэн хүмүүжүүлэх болно” хэмээн 73 дугаар сургуулийн захирал Ч.Чанцал хэлсэн юм

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ