АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 24-Р ХОРОО ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
ОГНОО : 2017/09/08 УНШСАН: 1560

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР  БАЯНЗҮРХ  ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР  ХОРОО ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

 

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 251 дүгээр цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.

50 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “ТТК” ХХК –ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.  

Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны газрын дарга С.Болормаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, БЗД-ийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын генерал н.Ганзориг, төр захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, АНУ-ын элчин сайд Jennifer Galt, цэргийн орлогч, атташе хошууч Renee Michel, Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтсийн дарга хошууч Nathan Pooler болон элчин сайдын  яамны удирдах ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

АНУ-ын элчин сайд Jennifer Galt : “Монгол, АНУ-ын хоорондын дипломат харилцаа үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулж АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар бүтээн босгосон энэхүү ажил боловсролын салбарт 2 орны хамтын үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлэн тэлэхийн эхлэл боллоо” гэж онцлов. Ийнхүү нийслэлд дахин нэг цэцэрлэггүй  хороо цэцэрлэгтэй боллоо.

Цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 80 хүүхдийг хамруулан , хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлж  байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ