СБД-ийн 42 дугаар цэцэрлэгийн цахим бүртгэлийн үйл ажиллагаатай танилцлаа
ОГНОО : 2017/08/25 УНШСАН: 407


СБД-ийн
42 дугаар цэцэрлэгийн цахим

бүртгэлийн үйл ажиллагаатай танилцлаа

  

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилийн СӨБ-д хамрагдах 2 настай хүүхдийн цахим элсэлтийн бүртгэл өнгөрсөн 07 дугаар сарын 25-наас эхэлж,  08 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл явагдаж дууслаа.

Энэхүү цахим бүртгэлд 2 настай 22 мянга 600 орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11 мянга 700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа юм.

Өнөөдөр нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш. Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн  цахим элсэлтийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус цэцэрлэгийн хувьд 2 настай 72 хүүхэд бүртгүүлснээс өнөөдөр 60 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож элсүүлэхээр боллоо. Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 443 нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсөх төлөвтэй байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ