БНСУ-ын Пусаны Үндэсний Их сургуульд тэтгэлэгээр суралцах 11 сурагчийг хүлээн авч уулзлаа
ОГНОО : 2017/08/24 УНШСАН: 1143

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга БНСУ-ын Пусаны Үндэсний Их сургуульд тэтгэлэгээр суралцах 11 сурагчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Пусаны Үндэсний Их сургууль нийслэлийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг БНСУ-д тэтгэлэгтэй нөхцөлөөр суралцуулах, боловсролын салбарын ажилчдыг туршлага солилцуулах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор 2017 оны 4-р сарын 26-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хэрэгжүүлэх хүрээнд  БНСУ-ын Пусаны Үндэсний Их сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал холбогдох хүмүүсийн хамт ирж сонгон шалгаруулалт явуулснаар нийслэлийн 11 сурагчийг  БНСУ-д тэтгэлэгтэйгээр суралцуулахаар боллоо.

Бүгд Найрамдах Солонгос улсын 2 дахь том хот Пусан хотын Пусаны Үндэсний Их Сургууль (Pusan National University - PNU) нь 1946 онд байгуулагдсан, 26,485 оюутан, 839 эрдэмтэн багштай,  тус улсын шилдэг 10 их сургуулийн нэг юм. Пусаны Их Сургууль нь нийгмийн шинжлэх ухаан болон менежментийн чиглэлээр улсдаа 5-т, инженер болон технологийн чиглэлээр 6-т, анагаахын эм зүйн чиглэлээр 6-т, урлаг, утга зохиолын чиглэлээр 9-т тус тус ордог БНСУ-ын тэргүүлэх сургуулиудын нэг билээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сонгон шалгаруултад тэнцсэн 11 сурагчдыг  хүлээн авч уулзлаа.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон сурагчиддаа баяр хүргэж, өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ