БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНД ЕБС-ЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
ОГНОО : 2017/06/26 УНШСАН: 1114

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР  ХОРООНД БАРИГДАХ

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР

БАРИГДАХ ЕБС-ЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөрт “Хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгоно” гэж  тусгасан. Үүний дагуу нийслэлд 72 сургууль, цэцэрлэгийг барихаар төлөвлөсөн. Энэ ондоо багтаад 30 барилга хүлээлгэж өгөх зорилго тавин ажиллаж байна. Мөн Засгийн газрын концевциор 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил хийгдэнэ. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургуулийн барилгын ажил эхлүүлнэ.

Мөрийн хөтөлбөрийн дагуу өнөөдөр БЗД-ийн 19 дүгээр хороонд Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар 640 хүүхдийн хүчин чадалтай ЕБС-ийн шав тавих ёслолын үйл ажиллагаа болсон нь боловсролын талаарх төр засгийн бодлого эрчимтэй хэрэгжиж байгаа нь харагдаж байна гэж тус дүүргийн иргэд, оршин суугчид талархлаа илэрхийллээ.

Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, БСШУС-ын яамны дэд сайд Ё.Отгонбаяр, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НИТХ-ийн төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Өнөөдөр 640 хүүхдийг  хүлээн авах хүчин чадал бүхий  сургуулийн  барилгын шавыг тавьсан нь 3 ээлжээр хичээллэж байгаа 44 дүгээр сургуулийн ээлжийн ачаалал буурч 2 ээлжээр хичээллэх боломжтой болж байгаа нь хүүхдийн эрүүл аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлсэн чухал ажил боллоо гэж иргэд талархлаа  илэрхийлж байв.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ