“БУЯНТ-УХАА” ХОРООЛЛЫНХОН 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
ОГНОО : 2017/06/26 УНШСАН: 1029

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН  10 ДУГААР ХОРОО  “БУЯНТ-УХАА” ХОРООЛЛЫНХОН

240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

2017 оны 06 дүгээр сарын 23-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хороололд 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус хороололд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байдаг аж. 

240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай уг цэцэрлэгийн барилга нь нийт 2074,8м2 талбайтай, цутгамал төмөр бетон каркастай, 120мм өнгөлгөөний тоосгон ханатай, 100мм чулуун хөвөн хавтан, 360мм хөнгөн блокон ханатай, хуйлмал хавтгай дээвэртэй, зоорь бүхий 2 давхар барилга бөгөөд хорооллын доторх инженерийн шугам сүлжээнд өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу бүрэн холбогджээ. 

Цэцэрлэгийн нээлтэд  нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Анхмаа, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг  болон дүүргийн төр захиргааны байгууллагын албаны хүмүүс оролцож, цэцэрлэгийг хүлээлгэж өгсөн юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах зорилтот хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 1620 айлын орон сууцны ''Буянт-Ухаа 2'' хороолол, 240 хүүхдийн 1 цэцэрлэгийн барилгыг “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 2015 онд ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн юм. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ