ЦЭЦЭРЛЭГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
ОГНОО : 2017/06/22 УНШСАН: 880

СОНГИНОХАЙРХАН  ДҮҮРГИЙН 10 ДУГААР  ХОРООНД

ЦЭЦЭРЛЭГИЙН  ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

 

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд НИТХ-ийн төлөөлөгч Д.Баярсайхан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга, нийслэлийн Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, 10 дугаар хорооны засаг дарга Б.Хишигт болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Тус хороонд бага сургууль цэцэрлэгт хамрагдах 2950 гаруй хүүхэд амьдардаг аж. Одоогийн байдлаар 170 хүүхдийн хүчин чадалтай ганц цэцэрлэгт 379 хүүхдийг хамруулан авч  үйл ажиллагаагаа явуулж  байгаа юм байна. Ганц цэцэрлэг нь тухайн хорооныхоо иргэдийн ачааллыг дийлдэггүй.  Өнөөдөр 150 хүүхдийг хүлээн авах хүчин чадал бүхий  цэцэрлэгийн барилгын шавыг тавьсан нь хорооны иргэдэд тулгамдаж байсан хамгийн гол асуудлыг  шийдвэрлэх  сайшаалтай ажил боллоо гэж иргэд талархлаа  илэрхийлж байв.

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөрт “Хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгоно” гэж  тусгасан. Үүний дагуу нийслэлд 72 сургууль, цэцэрлэгийг барихаар төлөвлөсөн. Энэ ондоо багтаад 30 барилга хүлээлгэж өгөх зорилго тавин ажиллаж байна. Мөн Засгийн газрын концевциор 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил хийгдэнэ. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургуулийн барилгын ажил эхлүүлнэ.  

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ