ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
ОГНОО : 2017/06/22 УНШСАН: 1026

БАЯНЗҮРХ  ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНД

146 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН

 ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

 

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадал бүхий 146 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн шав тавьлаа.

Нийслэлийн төсвийн 2 тэрбум 650 сая төгрөгийн хөрөнгөөр баригдах уг барилгын бүтээн босголтыг “Жинсийн орой” ХХК –ий хамт олон хийж гүйцэтгэхээр тендерт шалгарсан байна. Тус цэцэрлэг нь анх 1965 онд хүүхдийн ясли нэртэй байгуулагдаж, 1991 онд Найрамдал районы АДХГЗ-ны А/06 тоот захирамжаар ясли-цэцэрлэгийн комбинат, 1996 онд нийслэлийн Засаг даргын А/104 тоот захирамжаар 146 дугаар цэцэрлэг болж үйл ажиллагаагаа явуулж байгаад, НИТХ-ийн 2012 оны тогтоолоор ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч 2014 онд хуучин барилгыг буулгаж 4 жил завсардсаны дараа ийнхүү нийслэлийн төсвөөр шинэчлэгдэн баригдахаар боллоо.

Ёслолын ажиллагаанд  Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн  Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч Н.Баярмөнх, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга, НХОГ-ын орлогч н.Хаянхярваа, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ