ЦЭЦЭРЛЭГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
ОГНОО : 2017/06/19 УНШСАН: 851

ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНД

ЦЭЦЭРЛЭГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

 

 

2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд 175 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилгын шав тавигдлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах уг барилгын ажлыг “Наранбулаг” ХХК –ийн хамт олон хийж гүйцэтгэх юм байна.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БСШУС-ын дэд сайд н.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч н.Үнэнбат, ЧД-ийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НБГ-ын дарга Ж.Гантулга, 11 дүгээр хорооны Засаг дарга н.Уянга, ЧД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 5, 11 дүгээр хороод цэцэрлэггүй байсан бөгөөд 11 дүгээр хороонд цэцэрлэг баригдсанаар хорооны иргэдийн хүүхдүүдийн сурч хөгжих боломж нэмэгдэхээс гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурч хамран сургалт нэмэгдэх юм.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ