БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
ОГНОО : 2017/06/19 УНШСАН: 761

ХАН-УУЛ  ДҮҮРГИЙН 16 ДУГААР  ХОРООНД

БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

 

2017 оны 06 дугаар сарын 16-ы өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор шав тавьлаа. Улсын төсвийн концессоор баригдах уг барилгын бүтээн босголтыг “Рич Голден Булсс Эдукэшн” ХХК –ийн хамт олон хийж гүйцэтгэх юм байна.

 Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Тэргүүлэгч Т.Рэгзэдмаа, болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. 

Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гурван ээлжээр хичээллэж буй сургуулуудийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт тавьсан.

Зорилтын  хүрээнд  Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Буянт –Ухаа” цогцолбор сургуулийн сурагчид 2017-2018 оны хичээлийн жилд хоёр ээлжинд шилжих боломж бүрдэж байна.

Тус сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 2017 оны 10 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.  Цаашид Хан-Уул дүүрэгт цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг шат дараатайгаар нэмнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ. 



БАЯНГОЛ  ДҮҮРГИЙН 23 ДУГААР  ХОРООНД

БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

 

2017 оны 06 дугаар сарын 16-ы өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороонд 240 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор шав тавьлаа. Улсын төсвийн концессоор баригдах уг барилгын бүтээн босголтыг “Рич Голден Булсс Эдукэшн” ХХК –ийн хамт олон хийж гүйцэтгэх юм байна.

Нээлтийн үйл ажиллагаанд  Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, нийслэлийн  Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, нийслэлийн орлогч дарга Л.Дашдэмбэрэл, нийслэлийн Боловсролын газрын санхүү, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Шижиртуяа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд 25 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд эдгээрээс  23 дугаар  хороо цэцэрлэгтэй болсноор дараа дараагийн хороог цэцэрлэгтэй болгох үйл явц өрнөх юм. 


Сэтгэгдэл
Шинэ мэдээ