Эко сургууль”, “Ногоон цэцэрлэг” аяны нээлт зохион байгуулах тухай
ОГНОО : 2017/05/26 УНШСАН: 1086

 “Эко сургууль”, “Ногоон цэцэрлэг” аяны нээлт зохион байгуулах тухай

Зорилго:

Сургууль цэцэрлэг бүрд хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бий болгон, сургалтын орчны шинэчлэл хийнэ.

Энэхүү аян нь 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд аяны хүрээнд нийслэлийн ЕБС болон СӨБ нь доорх 5 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулна. Үүнд

  • Хог хаягдал
  • Эрчим хүч
  • Ус
  • Ногоон байгууламж
  • Эко булан

Хүрэх үр дүн: Нийслэлийн ЕБС, СӨББ-д хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бий болгон, сургалтын орчны шинэчлэл хийж, багш, суралцагчдад тогтвортой хөгжлийн боловсролын мэдлэг,  чадвар, хандлага төлөвшүүлнэ.

Нээлтийн үйл ажиллагаа:

Нийслэлийн 138 сургууль, 216 цэцэрлэгийн хамт олон 50 гацуур, 50 нарс, 50 өрөл, 50 чацаргана, 50 монос, 50 үхрийн нүд  нийт 300 ширхэг мод тарих бөгөөд Эко клуб”-ын багш, сурагчид чиглүүлэгчээр ажиллаж, мод тарих арга аргачлалаар хангах юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш. Анхмаа болон холбогдох албаны хүмүүс оролцоно.

Хамрах хүрээ: Нийслэлийн ЕБС, СӨБ-ын 900 багш, сурагчид

Хаана:Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байрлах “Боловсрол төгөл”

Хэзээ: 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт

Зохион байгуулагч:  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

                                       Нийслэлийн Боловсролын газар

Дэлгэрэнгүй мэдээллийг 70113032, 99049512 утсаар тодруулах боломжтой.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ