НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР
ОГНОО : 2017/05/23 УНШСАН: 899

БАТЛАВ.

                                                     НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

                                                ОРЛОГЧ ДАРГА                           Л.ДАШДЭМБЭРЭЛ

 

                                                                                                                                                                                    2017 оны ..... дугаар сарын ..... өдөр

 
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр                                                  № 10                                                                           Улаанбаатар хот

 

Өгөгдсөн үүрэг даалгавар

Хугацаа

Хариуцах

албан тушаалтан

Нийслэлийн ЕБС-дын хамран сургах тойргийн бус сурагчдын гэрийн хаяг (суух буудал), сургуулийн байршил (буух буудал) зэрэг зорчилттой холбоотой онлайн судалгааг зохион байгуулж байгаа тул дүүрэг бүр дотооддоо хяналт тавьж судалгааг үнэн зөв бөглөж, бүрэн хамруулах талаар сургуулиудад чиглэл өгч ажиллах/ХШҮХ/

06 дугаар сарын

07-ны дотор

Дүүргийн Боловсролын

хэлтэс

Ерөнхий боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах

  • “Нээлттэй хаалганы өдөр”-өөр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлтгэл, оролцоо, зохион байгуулалт, хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг ханган ажиллах бөгөөд аюулгүй байдлын зөвлөмжийг албан ёсоор өгөх /05 дугаар сарын 25-нд/
  • “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарь ирүүлэх /05 дугаар сарын 23-ны дотор/

05 дугаар сарын

25-ны дотор

Нийслэлийн Архивын газраас 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бичиг хэргийн ажилтанд сургалт зохион байгуулна. Сургалтыг тус өдөр 09:00 цагаас ЕБС, 13:00 цагаас цэцэрлэгийн бичиг хэргийн ажилтан оролцох ба дүүргийн БХ-ийн бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн бүртгэл хийж сургалтад хамруулах, сургалт БМДИ-н 202 тоотод болно.

05 дугаар сарын

24-нд

МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.13 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өгөгдсөн хүснэгтийн дагуу харьяа ЕБС-с судалгаа авч нэгтгэн ирүүлэх /БЗХ, А.Гантулгад/

05 дугаар сарын 31-ний дотор

 

  ХЯНАСАН:

 ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН

 ДАРГА                                                     Л.БУЯНТОГТОХ

 

НЭГТГЭСЭН:

                        ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                  Ц.УУГАНБАЯР


Сэтгэгдэл
Шинэ мэдээ