“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ- 2017” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2017/05/11 УНШСАН: 1134

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ- 2017” ТЭМЦЭЭН

 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

 

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр                                                           Улаанбаатар хот

 

Нийслэлийн Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн алба, нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нйигэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээнийг  34 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээний зорилго нь: -Сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд багш, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгож, хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, таниулахад оршиж байгаа юм.

Тэмцээн 2 үе шаттай явагдаж байгаа бөгөөд  дүүрэг бүрээс шалгарсан 8 багийн  хүүхдүүд  шигшээ тэмцээнд авхаалж самбаагаараа өрсөлдөж, баг бүр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох богино хэмжээний шторк бэлтгэн оролцож байгаагаараа онцлогтой боллоо.

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний эхний шатанд шалгарсан багууд:

  1. ЧД-ийн Д.Мөнх-Амгалан эрхлэгчтэй 33 дугаар цэцэрлэг
  2. БГД-ийн М.Раднаашаарий эрхлэгчтэй 97 дугаар цэцэрлэг
  3. СБД-ийн Б.Анхмаа эрхлэгчтэй 143 дугаар цэцэрлэг
  4. БЗД-ийн Ө.Алдармаа эрхлэгчтэй 129 дүгээр цэцэрлэг
  5. СХД-ийн С.Энх-Ариун эрхлэгчтэй 110 дугаар цэцэрлэг
  6. ХУД-ийн С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй 71 дүгээр цэцэрлэг
  7. Багануур дүүргийн Д.Энхтуяа эрхлэгчтэй 241 дүгээр цэцэрлэг
  8. Багахангай дүүргийн Н.Тунгалаг эрхлэгчтэй 44 дүгээр цэцэрлэг

Тэмцээнд хүүхдүүдээ бэлтгэл сайтай оролцуулж байгаа баг, хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ