АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ СУРТАЛЧИЛЖ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2017/04/29 УНШСАН: 859


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ

СУРТАЛЧИЛЖ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэрээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуягаар ахлуулсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 24-ий өдрөөс нийслэлийн Боловсролын газарт ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа  тус хэлтсийн хамт олон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан, авилга ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  нийслэлийн ЕБС, СӨББ-ын удирдлагуудтай  санал солилцон, нийслэлийн боловсролын салбарын хамт олонд тулгамдаж байгаа асуудлууд, түүнээс гарах арга замын талаар хариулах ярилцах, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх ажлыг 04 дүгээр сарын 26-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулсан байна.

АТГ-ын  урьдчилан сэргийлэх, соён гэрээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуяг боловсролын салбарын хэмжээнд их анхаарал татаж,иргэдээс гомдол тасрахгүй байгаа асуудал болох ой тэмдэглэх, эрдмийн баяр тэмдэглэх, засвар үйлчилгээ хийх нэрийдлээр эцэг эхээс хандив мөнгө татах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд таслан зогсоож, шуурхай шийдвэрлэхийг онцлов.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ