“БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛД СОНГИНОХАЙРХАНЧУУД” ҮЗҮҮЛЭХ АЖИЛ БОЛЛОО
ОГНОО : 2017/04/25 УНШСАН: 1060

“БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛД СОНГИНОХАЙРХАНЧУУД”

СОНГИНОХАЙРХАН  ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН

ҮЗҮҮЛЭХ АЖИЛ БОЛЛОО

 

 

2017оны 04 дүгээр сарын 21-ний өдөр                                       Улаанбаатар  хот

 

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн хамт олон “Боловсролын хөгжилд Сонгинохайрханчууд” туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх үзүүлэх ажлыг Олон улсын хүүхдийн Найрамдал төвд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, ЗДТГ-ын дарга М.Баяраа,  НБГ-ийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд тус тус оролцлоо.  

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн боловсролын салбарын хамт олон, ДИТХ, ЗДТГ, иргэд, эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллаж, шилдэг ажлуудаа сурталчиллаа.

ОНЦЛОХ АЖЛУУД:

·         “Хөрөнгө оруулалт-сургалтын орчинд” ажлын хүрээнд дүүргийн сургуулиуд ОХУ, Хятад, Солонгос зэрэг орнуудтай гадаад харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа  өргөжүүлсэн нь багш нарыг хөгжүүлэх, туршлага солилцох онцлог ажил байлаа.

·         Дүүргийн бүх сургуулийн дунд “Алтан ЭЕШ” уралдаан зарлаж, шалгарсан сургуулийг  ЗДТГ, Боловсролын хэлтсээс шилжин явах цом, мөнгөн шагналаар урамшуулах болсон нь сургуулийн удирдлага, багш, сурагчдыг идэвхжүүлсэн шинэлэг ажил болсон.

·         Хичээлийн жилд зохиогдсон дүүргийн түүх нийгмийн  олимпиадыг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн нэрэмжит болгон шагналт байранд орсон 2 багш, 20 сурагчийн бүх зардлыг дааж Бээжинд аялуулсан бөгөөд цаашид зохиогдох олимпиадуудыг тойргоос сонгогдсон гишүүн бүр өөрийн нэрэмжит болгохоор тогтсон нь гишүүд дүүргийнхээ боловсролын салбарыг хөгжүүлэхэд  хамтын ажиллагааг эрхэмлэсэн, нягтарч ажиллаж байгаа томоохон ажил боллоо.  

  • Төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн багш нарыг багш солилцоогоор сэлгэн ажиллуулж  байгаа нь олны сонирхол татсан шинэлэг ажлын нэг болсон байна. 
  • Дүүргийн боловсролын хэлтсийн хамт олон нь хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн чиглэлээр цуврал сургалтууд, эрдэм шинжилгээний ажил, уулзалт, өдөрлөг, уралдаан тэмцээн, олимпиад тогтмол зохион байгуулсан талаарх баримтат кино бүтээсэн нь СХД-ийн боловсролын түүхийг харуулсан цаашид бусдад туршлага болгон түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой ажил болсныг онцлов.
  • СХД-ийн боловсролын хамт олон хүүхэд бүрийг олон нийтийн ажилд идэвхтэй оролцуулж хэвшсэн бөгөөд “Түүчээ нь байж, түгээн дэлгэрүүлцгээе” уриатай үзүүлэх ажилдаа төрийн болон төрийн бус өмчийн бүх цэцэрлэг сургууль, насан туршийн боловсролын төвийн хамт олноо бүрэн дүүрэн зохион байгуулж оролцуулсанд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ