БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ ХҮҮХДҮҮД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
ОГНОО : 2017/04/25 УНШСАН: 1259

БАЯНГОЛ  ДҮҮРГИЙН 17 ДУГААР  ХОРООНЫ

ХҮҮХДҮҮД  ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

 

 

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороонд 242 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.

120 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг 1.3 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Наранбулаг” ХХК –ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн  Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, нийслэлийн Боловсролын газрын санхүү, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Шижиртуяа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд 26 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд эдгээрээс  17 дугаар  хороо цэцэрлэгтэй болсноор дараа дараагийн хороог цэцэрлэгтэй болгох үйл явц өрнөх юм.

Цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 127 хүүхдийг хамруулан , хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Долгормаа: - “ Манай хамт олон өнөөгийн хийгдэж буй боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” гэж онцлов.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ