ХАН-УУЛ ДҮҮРЭГ ЕБС-ИЙН ТӨГСӨГЧДӨД МЭРГЭЖЛЭЭ СОНГОХОД НЬ ТУСЛАХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ОГНОО : 2017/04/21 УНШСАН: 710



ХАН-УУЛ ДҮҮРЭГ ЕБС-ИЙН ТӨГСӨГЧДӨД

МЭРГЭЖЛЭЭ СОНГОХОД НЬ ТУСЛАХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

 

2017 оны 04 дугаар сарын 20-ны өдөр                                                                 Улаанбаатар хот

 

 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс болон харъяа хэлтэс газрууд,  тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудтай хамтран, дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд  ирээдүйн мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” аяныг өнөөдөр эхлүүллээ.

Тус аяны зорилго нь: Төгсөх ангийн сурагчдад хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй мэргэжил сонгоход нь туслах,  хүүхдийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл соёлоо эрхэмлэдэг, ёс суртахууны төлөвшилтэй хувь хүн болгон төлөвшүүлэхэд төрийн захиргааны байгууллага, ЕБС, СӨББ, эцэг, эх, иргэд, олон нийтийн оролцоог  нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Аяны үеэр Хан-Уул дүүргийн 40 гаруй байгууллага, 33 сургууль, 28 цэцэрлэг, 3030 гаруй ахлах ангийн сурагч, 520 гаруй эцэг эх, иргэд оролцсон баярын жагсаал зохион байгуулагдаж, их, дээд сургуулиудын танилцуулга, үзэсгэлэн явагдсан нь цаг үеэ олсон, олны талархал хүлээсэн онцлог үйл явдал боллоо.

Хан-Уул дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Мэргэжил бүхэн сайхан” аяны үйл ажиллагаа  04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 20-ны хооронд нэг сарын хугацаанд  үргэлжилнэ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ