ЖАЙКА, ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТӨСЛӨӨС “БИЧИЛ ТӨСӨЛ”- ИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ОГНОО : 2017/04/18 УНШСАН: 4609

ЖАЙКА, ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТӨСЛӨӨС “БИЧИЛ ТӨСӨЛ”- ИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА 

 

ЖАЙКА, БСШУСЯ, ХНХЯ хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Бичил төсөл”-үүдийг сонгон шалгаруулалт зарлаж байна. Бичил төслийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээг хангасан олон төрлийн арга хэлбэрийг туршин хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой загвар боловсруулах зорилгоор зохион байгуулж байна. Өргөдлийг хүлээн авах эцсийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Бичил төсөлд тавигдах шаардлагаас үзэж танилцан, өргөдлийн материалаа ирүүлнэ үү.

                     

"Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"

БИЧИЛ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ УДИРДАМЖ

                                                                                    2017 оны 04 дүгээр сарын 07

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) нь 2015 оны 08 сараас Монгол Улсын БСШУСЯ болон ХНХЯ-тай хамтран  “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь сонгосон аймаг, дүүрэг, сургуулиудад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед илрүүлэн хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээнд эрт хамруулахад  чиглэсэн  загварыг бий болгож үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилготой юм. Төслийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2 дахь удаагаа “Бичил төсөл”-ийн уралдааныг зарлаж байна.   

  1. Бичил төслийн зорилго

    Тусгай хэрэгцээт хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсрол, сургалтын төрөл бүрийн арга хэлбэрүүдийг хэрэгжүүлж туршин, үр нөлөөг судалснаар үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой загварыг бий болгох

     

  2. Бичил төслийн зорилт, үйл ажиллагааны чиглэл

    Тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжлийн дэмжлэг, боловсролд хамруулахад тэдний хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулан ашиглах, тохирох хэрэглэгдэхүүн, орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн төсөлд ач холбогдол өгөх бөгөөд төсөл нь дараахь шалгуурыг хангасан байна.

    Төсөлд тавигдах шаардлага

  3. Бичил төсөл хэрэгжүүлэх хугацаа

    2017 оны 10 дугаар сарын 01-нээс 2018 оны 05 дугаар сарын 31

  4. Бичил төслийн сонгон шалгаруулалт

    Төслүүдийн материалыг судалсны үндсэн дээр бичиг баримтын сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад 2017 оны 05 дугаар сард багтаан албан бичгээр хариу мэдэгдэх ба Жайкагийн төслийн баг эдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцана.

    2017 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын эхэн хүртэл хугацаанд эхний шатанд тэнцсэн байгууллагуудтай ярилцлага хийсний үндсэн дээр сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сард багтаан шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

    Шаардлага хангасан 3-5 төслийг сонгон шалгаруулна.

  5. Бичил төслийн хэрэгжилтийн тайлан

    Төсөл хэрэгжүүлэгч нь хугацааны туршид 2 удаа үйл ажиллагааны хэрэгжилтийг маягтын дагуу JICA-ийн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-д тайлагнана.

    • Төслийн явцын тайлан: 2018 оны 01 дүгээр сар
    • Төслийн эцсийн тайлан: 2018 оны 05 дугаар сар
  6. Бүрдүүлэх материал, өргөдөл хүлээн авах тухай

    Төсөлд оролцох байгууллагууд дараах өргөдлийн маягтуудыг бүрдүүлэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны (Мягмар) 17:00 цагаас өмнө jica15start@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

    1. Байгууллагын танилцуулга
    2. Бичил төслийн өргөдөл
    3. Төсөв

      Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй.

  7. Холбоо барих хаяг, лавлах утас
  1. Төслийн үр шимийг хүртэгч нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 0-16 насны хүүхдүүд байх
  2. Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцийг (хүний нөөц болон бусад нөөц) бүрдүүлсэн байх
  3. Төсөл хэрэгжих гэрээт хугацаа дууссанаас хойш үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломжтой байх

    4)  Төсөл нь үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боломжтой уян хатан  байх

    5)  Тухайн байгуллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэшсэн байх

  1. Бичил төслийн хамрах хүрээ

    3.1 Төсөлд нийслэл болон орон нутгаас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд (3.2 –т зааснаас бусад) оролцох боломжтой.

    3.2 “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн туршилтын Баянгол дүүрэг, Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс (ХБХЭМБНХСК), нийслэлийн 55, 25, 63, 70 дугаар тусгай сургуулийн (I-IX анги), 28, 113, 34, 26, 79, 111, 16, 35 дугаар ерөнхий боловсролын сургууль болон Хөвсгөл аймгийн Ирээдүй XXI зуун цогцолбор сургууль, Титэм 2 дугаар сургууль бичил төсөлд оролцохгүйг анхаарна уу.

     

  2. Бичил төслийн санхүүжилт

    Бичил төсөлд 12,000,000 (арван хоёр сая)хүртэл төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой.

    • Төсөлд 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй материал хэрэглэгдэхүүн худалдан авах шаардлагатай тохиолдолд JICA-гийн төслөөс худалдагч байгууллагад төлбөрийг шууд шилжүүлнэ.
    • Ажилтны цалин, цахилгаан, дулаан, байрны түрээсийн зардлыг санхүүжүүлэхгүй.
    • Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад үйл ажиллагааны зардлыг гүйцэтгэлийн тайлан, санхүүгийн баримтад үндэслэн 2018 оны 01 болон 05 дугаар сард олгоно.

       

Бичил төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгууллагууд дараах хаягаар холбоо барьж төслийн багаас тодруулга, зөвлөгөө авах боломжтой.

 

“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”

Улаанбаатар хот, Эрхүүгийн гудамж,

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, 209 тоот

 

Хариуцсан ажилтан: Б.Нарангарав Утас: 976-94240702

                  Ц. Мөнхтуяа Утас: 976-86340702

 

Мэйл хаяг:jica15start@gmail.com

Төслийн цахим хуудас:

http://www.jica.go.jp/project/mongolian/mongolia/013/index.html
 

Хавсралт татах: ТАТАХ
Сэтгэгдэл
Шинэ мэдээ