ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 35 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО.
ОГНОО : 2017/04/16 УНШСАН: 902

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 35 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН
ХҮҮХДҮҮД ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО. 

 

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул  дүүргийн хүүхдүүд цэцэрлэгийн шинэ байртай боллоо.

240 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ байрны бүтээн босголтыг 1.8 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд  Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхчүүд  оролцлоо.

35 дугаар цэцэрлэг нь 1959 онд байгуулагдсан бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд 400 гаруй хүүхэдтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Бямбахорлоо энэ хичээлийн жилд 35 дугаар цэцэрлэгийн хамт олон “Эко цэцэрлэг” болох зорилт дэвшүүлсэн тухай онцлов.          

Сэтгэгдэл
Шинэ мэдээ