НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ОГНОО : 2017/04/13 УНШСАН: 9528

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА  

 Нэг. Нийтлэг зүйл

 

1.1. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтыг сонгон шалгаруулах зорилготой.

 

1.2. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”–ыг тус тус үндэслэн нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын  сургуулийн захирлын албан тушаалд 7, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 12, нийт 19 ажлын байранд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 

    Дүүрэг

    Албан тушаал

    1

    Баянзүрх дүүрэг

    132 дугаар сургуулийн захирал

    2

    137 дугаар сургуулийн захирал

    3

    Баянгол дүүрэг

    51 дүгээр сургуулийн захирал

    4

    Хан-Уул дүүрэг

    135 дугаар сургуулийн захирал

    5

    Чингэлтэй дүүрэг

    138 дугаар сургуулийн захирал

    6

    Сонгинохайрхан дүүрэг

    134 дүгээр сургуулийн захирал

    7

    Багануур дүүрэг

    Гүн галуутай цогцолбор

    сургуулийн захирал

     

     

  2. Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 

Дүүрэг

Албан тушаал

1

Баянгол дүүрэг

13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

2

47 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

3

88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

4

Баянзүрх дүүрэг

210 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

5

213 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

6

Сонгинохайрхан дүүрэг

215 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

7

Хан-Уул дүүрэг

243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

8

Чингэлтэй дүүрэг

220 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

9

221 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

10

222 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

11

246 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

12

247 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

 

1.3. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг иргэн нь Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайдын 2010 оны 351 дүгээр тушаалаар батлагдсан ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтонд тавигдах ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна. 

1.3.1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд:

1.Ажлын байранд тавигдах шаардлага

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй байх

Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Багш

Багш

Мэргэшил

Боловсролын менежмент, удирдахуйн ухаан, хүний нөөцийн болон мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн

Туршлага

Боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх

Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх

Ур чадвар

  • Удирдан зохион байгуулах
  • Монгол кирил бичгийн үсгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд бүрэн нийцсэн бичиг баримт боловсруулах ур чадвартай байх
  • Оновчтой зөв шийдвэр гаргах
  • Санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх
  • Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх
  • Судалгаа шинжилгээ хийх
  • Багаар ажиллах
  • Бусдад нөлөөлөх, бусдын дэмжих, манлайлах
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
  • Мэдээлэл харилцааны технологи ашиглах

 

 

Түгээмэл гадаад хэлний аль нэг (хэд хэдэн) гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, бичгээр болон амаар харилцах

 

 

Мэдээлэл боловсруулах

 

 

Судалгаа шинжилгээ хийх

1.2.Тусгай шаардлага:



  • Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
  • Тухайн сургуулийнхаа хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

1.3.2. Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд:

1.Ажлын байранд тавигдах шаардлага

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй байх

Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш

Сургуулийн өмнөх боловсролын багш

Мэргэшил

 

Сургуулийн өмнөх боловсролын менежмент, удирдахуйн ухаан, хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн

 

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх

 

 

 

Ур чадвар

  • Удирдан зохион байгуулах
  • Оновчтой зөв шийдвэр гаргах
  • Санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх
  • Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх
  • Бусдад нөлөөлөх, бусдыг дэмжих, манлайлах
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
  • Багаар ажиллах
  • Соёлтой харилцах

 

 

Түгээмэл гадаад хэлний аль нэг(хэд хэдэн) гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, бичгээр болон амаар харилцах

 

 

Мэдээлэл боловсруулах

 

Судалгаа шинжилгээ хийх

1.2.Тусгай шаардлага:

  • Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
  • Тухайн цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох  иргэдийн бүртгэл

2.1. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс нь 2017 оны 05 дугаар  сарын 5-ны өдөр 09:00-12:30, 13:30-18:00 цагийн хооронд нийслэлийн Боловсролын газар бүртгэнэ.

2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлнэ.

  1. Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/
  2. Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Монгол улсын иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  4. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
  5. Ажил байдлын тодорхойлолт
  6. 4x6 хэмжээтэй 2% зураг
  7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэл, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл /cover letter/
  8. Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж ирсэн байх

 

Жич: Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Гурав. Мэдээлэл лавлагаа

3.1. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

3.2. Шалгалт авах хуваарь, хугацаа, байрыг бүртгэлийн дараа жич зарлана.

 

3.3. Нийслэлийн Боловсролын газраас зарласан сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг www.edub.edu.mn сайт болон 70113039 дугаарын утсаар /Л.Ариунсанаа/ авна.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Тушаал
Шинэ мэдээ