“ЭКО БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГА-НОГООН ЦЭЦЭРЛЭГ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО.
ОГНОО : 2017/04/03 УНШСАН: 2186

“ЭКО БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГА-НОГООН ЦЭЦЭРЛЭГ” СЭДЭВТ

ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО.

 

  “Ногоон цэцэрлэг” аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн удирдах ажилтнуудын дунд “ЭКО БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГА-НОГООН ЦЭЦЭРЛЭГ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ зохион байгуулагдлаа.

Энэхүү онол практикийн бага хуралд экологийн боловсролыг чиг хандлагыг өөрийн үйл ажиллагаанд туршин хэрэгжүүлж буй, энэхүү асуудлыг сонирхдог, судалдаг, хүүхдэд ээлтэй эрүүл, ногоон орчин бүрдүүлэх, хүрээлэн буй байгалиа хайрлах хамгаалах үзлээр хүүхэд бүрийг хүмүүжүүлж, төлөвшүүлдэг багш, арга зүйч, эрхлэгч, сүлжээ цэцэрлэгүүдээс 48 илтгэл ирүүллээ. Эдгээр бүтээл нь 2015 оны Нэгдсэн үндэстний ерөнхий ассамблейгээс гаргасан “Тогтвортой хөгжлийн боловсрол” тунхаг бичиг, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030, СӨББ-ын сургалтын орчны стандарт, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Эко сургууль”, “Ногоон цэцэрлэг” аян зэрэг бодлогыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх онол, арга зүй, практикийн ач холбогдолтой юм. 

           1-р үе шатанд  Нийслэлийн түвшинд ирүүлсэн 48 илтгэлийг комиссын гишүүд уншиж дүгнэсэн.

               2-р үе шатанд 18 илтгэл шалгарснаас:

  • I дүгээр байр 1

    Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Энхзаяа, арга зүйч А.Амартүвшин

  • II дугаар байр 2

Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэвэлмаа, арга зүйч Т.Чинбат

           Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн багш С.Анхбаяр, Г.Үүрийнтуяа

  • III дугаар байр 2

Хан-Уул дүүргийн “Нархан үрс” цэцэрлэгийн эрхлэгч Т.Болор

    Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.Нямхүү,арга зүйч      Ц.Энхцэцэг нар амжилттай оролцож,  “Өргөмжлөл, мөнгөн шагнал”-аар шагнагдлаа. Онол практикийн хуралд дүүргийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш  нийт 87 хүн хамрагдсан байна.

            Дээрх илтгэлүүдийн гол санааг нэгтгэж үзэхэд бага насны хүүхдийн өсөн торниж буй орчин хор хөнөөлтэй байх нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлж, ирээдүйн эргэх ашгийг бууруулж, нийгмийн халамжийн өртгийг өсгөдөг тул иргэдийн санхүүгийн асуудлыг ч улам нэмэгдүүлдэг гэсэн санаа дэвшигдсэн байна. 

            Багш, сурган хүмүүжүүлэгч нар экологийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор хүүхдийг өдөр тутам байгальтай харьцуулах замаар эх дэлхий, унаган байгаль, эх орноо хамгаалах үзэл бүхий хүмүүнлэг бяцхан иргэдийг нийгэмд бэлтгэх их үйлсийн төлөө ажиллаж байна. Илтгэлүүдээс бид хүүхэд хэдий хэмжээгээр байгаль орчинтой ойр харьцах явцад оюун ухаан, сэтгэхүйн хувьд эерэг үзүүлэлтүүд гарах боломжтой, сургалтын орчинг шаардлагын түвшинд бүрдүүлэх нь хүүхдийн мэдлэг эзэмших, өөрийгөө хөгжүүлэх арга ухаанд суралцах үндсэн нөхцөлийн нэг болж байна. Хүүхдийн танин мэдэх чадвар, хоорондоо харилцах харилцаа сайжирч, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвартай болсон гэсэн олон дүгнэлтүүд харагдлаа.

Ирүүлсэн илтгэл, туршлагуудын агуулга, ач холбогдол, сургалтын орчны стандарт шаардлагын түвшинд мэргэжлийн баг зохих шинжилгээ хийх бөгөөд  шалгарсан цэцэрлэгүүд  үзүүлэх ажил зохион байгуулна.

2017 оны 5 дугаар сард  “БЯЦХАН ИРГЭД-ЭКО ОРЧИНД” үзүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандарт”, “Хүүхэд бүрд ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл”-д нийцсэн байна. Үзүүлэх ажлын үеэр цэцэрлэгүүд байгалийн төрөл бүрийн материал ашиглан хийсэн тоглоом наадгай солилцох ажлыг зохион байгуулна.



БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС 


Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ