Японы Элчин Сайд M.Такаока, НБГ-ын дарга Ж.Гантулга нар БЗД-ийн 53 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
ОГНОО : 2017/03/13 УНШСАН: 1188

Японы Элчин Сайд M.Такаока, НБГ-ын дарга Ж.Гантулга нар Баянзүрх дүүргийн Тэргүүний 53 дугаар бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

2017 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Такаока, НБГ-ын дарга Ж.Гантулга нар 2016 оны 5 дугаар сард “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн сургуулийн дээврийн болон могистраль шугамын засварын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, сургуулийн сургалтын орчин,  сурагчдын авьяас чадварыг хөгжүүлж байгааг,  сурагчдын уран нугаралт, 4а ангийн сурагч ах дүү М.Галбаатар, 1ё ангийн сурагч М.Ганбаатар нарын уран зургийн үзэсгэлэн, сурагчдын морин хуурын “Аялгуу” хамтлагийн тоглолтыг үзэж сурагчдад баяр хүргэн хүндэтгэлийн зураг авхуулж, монгол бичгийн “Уран бичлэг”-ийн дугуйлангийн сурагчдын бүтээлийг хүндэт зочдод гардуулсан. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ