Цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн нээлт боллоо.
ОГНОО : 2017/02/21 УНШСАН: 642

Цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн нээлт боллоо.

            Нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь 280 хүүхдийн хүчин чадалтайгаар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 400 гаруй хүүхэд хүлээн авч байсан бол 150 хүүхдийн ороор нэмэгдэж 570 хүүхэдтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 780 сая өртөг бүхий цэцэрлэгийн өргөтгөлийг “Алтан зурлага” ХХК гүйцэтгэсэн байна. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ