СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
ОГНОО : 2017/02/09 УНШСАН: 703

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ АЖ АХУЙ НЭГЖ,

ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Нийслэлийн Боловсролын газраас 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт, зөвлөгөөнийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалт зөвлөгөөнд 70 гаруй аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд сургалтын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага, барилга байгууламж болон орчны стандартын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.edub.edu.mn сайтаас авах боломжтой.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ