СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД
ОГНОО : 2017/01/31 УНШСАН: 2577

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ

ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД

 

          Нийслэлийн Боловсролын газар  иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт, зөвлөгөөнийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт Багш хөгжлийн ордны 202 тоотод зохион байгуулна.

          Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

          Холбогдох мэдээллийг 70113039 утсаар холбоо барьж авна уу.

          Жич: Сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэн аж ахуй, нэгжүүдийн материалыг 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 24-ний өдрүүдэд хүлээн авахыг анхаарна уу.



НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ