ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
ОГНОО : 2017/01/31 УНШСАН: 1349

ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖ,

БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

 

Боловсролын сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/ үүсгэн байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын баримт, материалыг Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хугацаанд буюу 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 24-ний өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газрын 501 тоотод хүлээн авна.  

Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд холбогдох материалаа “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйл болон БСШУ-ны Сайдын  2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг тус тус баримтлан бүрдүүлсэн байна.

Холбогдох мэдээллийг 70113039 утсаар холбоо барьж авна уу. 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ