Нийслэлийн хөгжмийн багш нар "Хөхөө Намжил" дуурийг үзлээ
ОГНОО : 2017/01/09 УНШСАН: 384

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш нар

 “Хөхөө Намжил” дуурийг үзлээ

УДБЭТ-ын хамт олон НБГ-тай хамтран олон ажлууд хамтран зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 54 дэх улирлын тоглолтоо Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохоиолч Л.Мөрдорж, Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нарын цомнол “Хөхөө Намжил” дууриар нээлээ.

УДБЭТ-ын хамт олон 2017 онд “Сонгодог урлагаар дамжуулан хүүхдийн боловсрол, ирээдүйн хөгжлийг төлөвшүүлэх, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, гоо зүйн мэдлэг, хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх” зорилгын хүрээнд сар бүрийн хүүхдийн тусгай тоглолтыг тоглохоор төлөвлөсний дагуу “Сонгодог урлаг хүүхдийн боловсролд” уриан дор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтад зориулан тайзнаа амилууллаа.

Энэ удаагийн тоглолтод нийслэлийн болон хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид, Бадамлянхуа асрамжийн төв болон Нийслэлийн засаг даргын дэргэдэх “Хүүхэд хөгжлийн тусгай төв”-ийн хүүхдүүд, өсвөр үеийнхний урлагийн боловсролыг хөгжүүлэгч ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш нар үзэж сонирхлоо.

 “Хөхөө Намжил” Монголын үндэсний түүхэн дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж тайзнаа тавьсан түүхтэй. 5 үзэгдэлт энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, ерөнхий найруулагчаар АЖ А.Дашпэлжээ, ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар, ерөнхий хормейстр СТА Н.Дашбямба нар ажилласан байна.

Дуурийн Хөхөө Намжилын дүрд М.Даваадорж, Уянгын дүрд Б.Энхнаран, Галдангийн дүрд СТА А.Сайнбаяр, Түшмэлийн дүрд СТА Э.Бумхүү, Хувилгааны дүрд СТА С.Бати-Эрдэнэ, Алтайн дагинын дүрд Ж.Энхмаа, Дуганч ламын дүрд СТА Г.Шижирболд, Их хатны дүрд Э.Адьяасүрэн, найрал дуучид, симфони найрал хөгжмийн хөгжимчид оролцлоо.

Энэхүү дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс ерөөл, магтаал, хэчнээн баялаг гайхалтай болохыг магтан дуулдаг. 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ