ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ОГНОО : 2017/01/10 УНШСАН: 673

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН

ГАЗРЫН ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

Монгол Улсын Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох ажлыг зохион байгуулах, хамтран хэрэгжүүлэх зорилгоор  Эрчим хүчний зохицуулах хороо буюу Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хүрээнд талууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар заах хичээлийн хөтөлбөр боловсруулах,  хөтөлбөрийн дагуу заах хичээлийн гарын авлага, үзүүлэн таниулах материал, бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэх, сурагчдыг эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх хандлагад хэвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах, ерөнхий боловсролын зарим сургуулиудын эрчим хүчний хэрэглээнд шинжилгээ хийх, эрчим хүчээ үр ашигтай хэрэглэх талаар зөвлөгөө өгөх, төвлөрсөн халаалтынсистемд холбогдоогүй ерөнхий боловсролын сургуулиудын халаалтын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, сургуулийн удирдах ажилтан, нярав, нягтлан бодогч нарт сургалт явуулах, эрчим хүч хэмнэлтийн ач холбогдлыг ойлгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

      Мөн энэхүү гэрээ нь Монгол улсын тогтвортой  хөгжлийн боловсролын үзэл баримтлал 2030, төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилготой уялдаж, ирээдүйн хүүхэд багачуудад тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг   ойлгож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ