“Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт боллоо.
ОГНОО : 2017/01/09 УНШСАН: 944

НБГ-аас 2016-2017 оны хичээлийн жилд дэвшүүлэн тавьсан “Боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, байгууллагын менежмент, чадавхийг сайжруулах” зорилтот ажлын хүрээнд “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээг хэрэгжүүлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг НБГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу газар болон ДБХ-ийн мэргэжилтнүүдэд 2017 оны 1-р сарын 6-7-ны өдрүүдэд ХШҮХ-ээс зохион байгууллаа.

Сургалтанд оролцогчид хяналт шинжилгээ, үнэлгээний орчин үеийн онол арга зүй, оролцооны хяналт шинжилгээ үнэлгээний аргууд болон сурлагын амжилтад хийсэн хяналт шинжилгээ, түүний үр өгөөж, сайн сургуулийн аргачлалуудтай танилцлаа. Мөн оролцогчид хүүхдийн байгууллагын хоол, хүнсний орчинд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадваруудад суралцлаа. Боловсролын байгууллагын үйл  ажиллагаанд ХШҮ хийх, сургууль, цэцэрлэгийн болон захирал, эрхлэгчийн ажлыг бодитой үнэлж дүгнэхэд олон шинэлэг санаа өгсөн чухал ач холбогдолтой сургалт боллоо хэмээн үнэлж байв. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ