Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд
ОГНОО : 2018/01/08 УНШСАН: 1269

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Боловсролын сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/-ыг үүсгэн байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 28-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газрын 501 тоотод хүлээн авна.

             Бүрдүүлэх баримт бичгийг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын  2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байна.

Лавлах утас: 70113039

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ