"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ" ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
ОГНОО : 2018/01/08 УНШСАН: 238

"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ"

ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол” үндэсний зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 08-аас-09-ний өдрүүдэд  Корпорэйт зочид буудлын хурлын танхимд БСШУСЯ, БМДИ, аймаг, нийслэлийн Боловсролын газар, МУИС, МУБИС, СУИС зэрэг боловсролын байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Мөн төрийн болон ТББ-ууд, эцэг эхийн төлөөлөл уг зөвлөгөөнд оролцлоо.

Зөвлөгөөнд СӨБ-ын салбарын багш, ажилтан, судлаач, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, цагдаа, мэргэжлийн хяналт, орон нутгийн захиргаа зэрэг өргөн хүрээний төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцож байгаа бөгөөд уг зөвлөгөөн боловсролын салбарын багш ажилчдын нийгмийн баталгаа, цалин хөлсний нэмэгдэл, ажлын ачаалал, хүүхэд хамгаалал зэрэг өргөн хүрээнд асуудлаа хэлэлцэж, системийнхээ алдаа, оноог бүхэлд нь шүүн тунгааж ярилцах боломж олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөн дараах таван салбар хуралдааны хүрээнд хоёр өдөр үргэлжилнэ.

  1. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар
  2. Багшлах боловсон хүчин
  3. Агуулга стандарт
  4. Гэр бүл
  5. Хүүхэд хамгаалал
Сэтгэгдэл
Шинэ мэдээ