2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлах тухай
ОГНОО : 2017/01/27 УНШСАН: 1042

2017 оны 01 сарын 02-ны өдөр                       Дугаар А/01                     Улаанбаатар хот
 
 
   
 

2017 оныг “Иргэдийн оролцоотой
эрх зүйн шинэтгэлийн жил”
болгон зарлах тухай

 
 
              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй, хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласугай.  
 
           2.“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
 
            3.Энэ захирамжийн 2 дугаар зүйлд заасан төлөвлөгөөнд иргэн, төр, хувийн хэвшлийн байгууллагын саналыг тусгаж, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай. 
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      С.БАТБОЛД


Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ