НАЛАЙХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ҮЗҮҮЛЭХ АЖИЛ БОЛЛОО
ОГНОО : 2017/04/14 УНШСАН: 902

“БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛД БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО”

НАЛАЙХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН

ҮЗҮҮЛЭХ АЖИЛ БОЛЛОО

 

 

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр                                                     Улаанбаатар хот

 

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн хамт олон “Боловсролын хөгжилд бүх нийтийн оролцоо” туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх үзүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын удирдлага, мэргэжилтнүүд, тус дүүргийн ИТХ,  ЗДТГ-ын удирдлага, албан хаагчид, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  өргөнөөр оролцсон.  

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх дүүргийн боловсролын салбарын хамт олон, ДИТХ, ЗДТГ, иргэд, эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллаж, хэрхэн үр дүнд хүрч буй өөрсдийн арга барил, шийдэл, гарц гаргалгаа, ахиц амжилтад хүрсэн туршлага, санаачилгаа олны хүртээл болгоход оршиж байлаа.  

ОНЦЛОХ АЖЛУУД:

  • НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих кабинет”-тай болсон нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд багачууд үе тэнгийн найз нөхөдтэйгээ хамт сурч, хөгжих тэгш боломжийг нээсэн байна.

     

  • 500 багш, сурган хүмүүжүүлэгчдийн “Баярын жагсаал”, ерөнхий боловсролын сургуулийн 2522 хүүхдийг хамруулсан “Нарны хүүхдүүд” тоглолт нь зохион байгуулалтын өндөр түвшинд боллоо.

     

  • Монгол улсын гавьяат багш, 232 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Тунгалагийн санаачилгаар цэцэрлэгийн гэр бүлэгт бага насны хүүхдийн насны онцлогт нийцүүлсэн ус, ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн стандартын дагуу шийдвэрлэсэн нь үндэсний хэмжээнд загвар болсон төдийгүй 18 аймаг, 3 хотын боловсролын байгууллагад түгээн дэлгэрүүлсэн онцлог ажил байв.

     

  • Налайх дүүргийн СӨББ, ЕБС, МСҮТ, Насан туршийн боловсрол-Гэгээрэл хөгжлийн төв, Герман Монголын хамтарсан “GMT” ашигт малтмал, технологийн их сургуулиуд нь өөр өөрийн гэсэн онцлог ажлыг санаачилж, тодорхой үр дүнд хүрсэн нь нийслэлийн төвийн дүүргүүдэд үлгэрлэхүйц ажил болсныг харуулж байна.

     

  • “Голомт” цогцолбор сургуулийн багш нарын бүтээсэн “Жилийн ном” 10 жилийн туршид бүтээгдэх бөгөөд тус дүүргийн боловсролын байгууллагуудын түүхчилсэн ном болохоор хийгдэж байгаа нь хүмүүсийн сонирхлыг татаж байсныг дурдах нь зүйтэй.

     

  • Дүүргийн боловсролын хэлтсийн хамт олон нь хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн чиглэлээр цуврал сургалтууд, эрдэм шинжилгээний ажил, уулзалт, өдөрлөг, уралдаан тэмцээн, олимпиад тогтмол зохион байгуулж хэвшсэн нь бусад сургуулиудад туршлага болохуйц, түгээн дэлгэрүүлэх ажил байлаа.
Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ-ын удирдлагууд боловсролын салбарыг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг эрхэмлэсэн, нягтарч ажиллаж амжилтад хүрсэн нь сайшаалтай байлаа.  

Сэтгэгдэл
Шинэ мэдээ