Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн баярын арга хэмжээ зохион байгуулсан ажлын тайлан
ОГНОО : 2016/12/02 УНШСАН: 1279

       

                                                   

Монголын багш нарын 50 дахь өдөр, Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан ажлын товч тайлан

 

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр                                                 Улаанбаатар хот

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 37 дугаар Ой тэмдэглэх тухай тогтоолын дагуу Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн баярын хурал, концертыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Соёлын төв өргөөнд  зохион байгуулсан.  Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/80 дугаар тушаалаар Ойн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг, Монголын Багш нарын 50 дахь өдөр, Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулсан.

Төлөвлөгөөний биелэлтийн явцыг газрын Удирдлагын Зөвлөлийн хуралд танилцуулж, удаашралтай байгаа 11 ажлыг эрчимжүүлэх үүрэг өгч ажилласны үр дүнд  нийт 24 чиглэлээр 84 ажил төлөвлөснөөс 100 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.

Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн баярын хүндэтгэл, ёслолын арга хэмжээнд хүндэт зочдоор Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуул, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын Ардын багш Ү.Маам, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Монгол Улсын гавьяат багш н.Гүррагчаа, Монголын багш нарын холбооны тэргүүн Н.Болд, Ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар, Нийслэлийн Боловсролын газрын хамт олон, Нийслэлийн Боловсролын газрын үе үеийн дарга нар,

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургуулийн захирал, эрхлэгч багш нарын төлөөлөл нийт 1325 хүн оролцсон.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/678 дугаар захирамжаар Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ой, Монголын багш нарын өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахад 43,5 сая төгрөг батлагдаж холбогдох ажлуудын гэрээ хийгдэж санхүүжилт хийгдсэн.

Нийслэлийн Засаг дарын 2011 оны 26 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш шалгаруулах болзол”-ын дагуу Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн оны тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгоход шаардагдах 1.190.000 мянган төгрөгийг НЗД-ын А/701 дүгээр захирамжаар гаргуулсан.

Тус шалгаруулалтаар нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 48-р сургууль 2016 оны тэргүүний төрийн өмчийн сургуулиар, Сонгинохайрхан дүүргийн 111, Баянзүрх дүүргийн 115, Хан-Уул дүүргийн 65-р цэцэрлэг тэргүүний төрийн өмчийн цэцэрлэгээр шалгарсан бол 2016 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Баянзүрх дүүргийн “Их засаг” лицей сургууль, цэцэрлэгээр Хан-Уул дүүргийн “Номин” цэцэрлэг шалгарсан.

 

         IMG_6289.JPG              

 

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дөрөв дэх жилдээ уламжлал болгон гардуулж байгаа “Боловсролд ээлтэй Засаг дарга” шагналаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг шагналаа. Засаг дарга Ж.Эрдэнэбатыг боловсролын салбарын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажилласанд нь талархаж энэхүү шагналыг олгож байгаа юм.

 

http://www.ulaanbaatar.mn/files/p1aua22jf9cgjfmiong3t81r3i4.jpg

 

Боловсролд ээлтэй засаг дарга: Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат

Төрийн одон, медалиар шагнагдсан хүмүүсийн төлөөлөл:

  1. Алтан гадас одонгоор Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул
  2. Алтан гадас одонгоор Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын төсөв, санхүүгийн мэргэжилтэн Ч.Билэг-Оюун
  3. Хөдөлмөрийн хүндэт медаль Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан
  4. Хөдөлмөрийн хүндэт медаль Нийслэлийн Боловсролын үйлчлэгч Ш.Баясгалан нар шагнагдсан.

 

Засгийн газрын шагнал:

  1. Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан Спортын яамны Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн Хөгжмийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Т.Олоннэмэх;
  2. Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан Спортын яамны ЖУУХ БИЧИГ -ээр Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн И.Наранцогт;
  3. Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан Спортын яамны ЖУУХ БИЧИГ -ээр Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяа;
  4. Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан Спортын яамны ЖУУХ БИЧИГ -ээр Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн архив, бичиг хэргийн эрхлэгч Г.Ононгуа;
  5. Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан Спортын яамны ЖУУХ БИЧИГ -ээр Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн Физик, мэдээлэлзүйн цахим сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвжал;

 

Нийслэлийн Засаг даргын шагнал:

  1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ЖУУХ БИЧИГ -ээр Бодлого зохицуулалтын хэлтсийн Биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтэн А.Гантулга

 

Нийслэлийн Боловсролын газрын даргаас дүүргийн Боловсролын хэлтсүүдэд талархал үзүүлэх:

  1. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир
  2. Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал
  3. Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн
  4. Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бадамханд
  5. Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг
  6. Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал
  7. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр
  8. Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ч.Лхагвасүрэн

 

нарыг тус тус шагнагдсан.

Ойн арга хэмжээтэй холбоотой мэдээллийг “Ардчилал”, “Зууны мэдээ” сонин болон 10 гаруй  телевизээр сурталчлах ажлыг зохион байгуулсан ба баярын хурлын үйл ажиллагааг MNC телевизээр шууд дамжуулан хүргэсэн.

 

Боловсруулсан:

Ойн арга хэмжээ зохион байгуулах

ажлын хэсгийн нарийн бичгийн дарга                  И.Наранцогт

 

хянасан:

Ажлын хэсгийн ахлагч

Орлогч дарга                                                                       Ц.Отгончимэг

 

                                      

Шинэ мэдээ