Санал хүсэлтээ ирүүлнэ үү.
ОГНОО : 2016/11/17 УНШСАН: 3231

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙГ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР

 Нэг. Үндэслэл

 

  1. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” болон энэхүү зааврыг мөрдлөг болгоно.

 

Хоёр. Сонгон шалгаруулах комиссын

эрх, үүрэг

 

  1. Сонгон шалгаруулах комисс /цаашид "комисс" гэх/-ыг нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдээс оролцуулна.

     

  2. Шалгалтыг шударга, иргэдэд нээлттэй зохион байгуулах зорилгоор шалгалтад мэдээллийн технологийн дэвшилтэт технологи, техник хэрэгсэл /дуу, дүрс бичлэг/ ашиглаж болно.

     

  3. Комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтад орж буй иргэнтэй ашиг сонирхолын зөрчилгүй байх бөгөөд энэ тухай мэдүүлэг өгнө.

     

  4. Комиссын гишүүд нь сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

    Үүнд:

    1. Шалгаруулалтад оролцох иргэдэд тавигдах шаардлага, тухайн ажлын байрны тодорхойлолт, энэхүү зааврын 3 дугаар зүйлийг үндэслэн бүртгэх;
    2. Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлтэй хамтран хууль эрх зүйн сорилын шалгалт, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалтыг зохион байгуулах;
    3. Сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх;
    4. Ажлын хэсгийн гишүүдийн ажлын үр дүнг үнэлж урамшуулах, ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох талаарх саналыг холбогдох байгууллагад нь хүргүүлэх;
    5. Шаардлагатай тохиолдолд заавар болон сонгон шалгаруулалтыг зохион байгуулах удирдамжийг тухай бүр шинэчлэн батлуулах
    6. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарийг хэлэлцэж батлах;
    7. Заавар, удирдамжийн дагуу үнэлгээний хуудсыг баталгаажуулан тухайн ажлын өдөртөө багтааж комиссын нарийн бичгийн даргад хүлээлгэн өгөх;

       

      1. Комиссын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

        Үүнд:

    8. Комиссын хуралдааныг зарлах, даргалах;
    9. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
    10. Сонгон шалгаруулалтын дүнг шалгаруулалт дууссанаас хойш 24 цагийн дотор нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх;
    11. Холбогдох хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг;

       

      1. Комиссын нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

        Үүнд:

    12. Комиссын дарга, гишүүдэд шалгалтуудын үнэлгээний хуудас, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөх болон өдөр тутмын мэдээллээр хангах;
    13. Сонгон шалгаруулалттай холбоотой гарсан санал гомдлыг хүлээн авч комиссын дарга болон хуралдаанд танилцуулах;
    14. Комиссын хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг нь зохих зааврын дагуу албажуулах;
    15. Сонгон шалгаруулалтын материалыг архивт шилжүүлэх;

 

                                    Гурав. Сонгон шалгаруулалтад орох иргэнд тавигдахерөнхий шаардлага, бүртгэх үйл  ажиллагаа 

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдэд тавигдах ерөнхий шаардлага:
    1. Сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад орох иргэн ерөнхий боловсролын, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад орох иргэн сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй байх;
    2. Зааврын 3.1.1-т заасан мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
    3. Дипломын дээд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; 
    4. Ажил байдлын тодорхойлолт /Өмнөх болон одоогийн ажил олгогчийн 2- оос доошгүй/
    5. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
    6. 4x6 хэмжээтэй 4% зураг;
    7. Тухайн байгууллагыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтад ирэхдээ дугтуйнд битүүмжлэн авчрах; 
      1. Дор дурдсан тохиолдолд бүртгэхгүй.
    8. Тухайн ажлын байрны шаардлага болон энэ зааврын 3.1 дэх заалтыг хангаагүй, 3.2 дахь заалтад заасан материалыг дутуу бүрдүүлж ирүүлсэн;
    9. Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй;
    10. Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;
    11. Гадаадын болон харьяалалгүй иргэн;
    12. Сүүлийн 2 жилийн хугацаанд дүүрэг болон нийслэлийн “Багшийн ёс зүйн зөвлөл”-өөр хэлэлцэгдэж арга хэмжээ авагдсан; 
  2. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэд дор дурдсан материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 
    1. Төрийн албан хаагчийн анкет /маягт1/;
    2. Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
    3. Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
    4. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь давхацсан ажлын байр зарлагдсан тохиолдолд зөвхөн нэг ажлын байрыг сонгож материалаа ирүүлнэ. 
  4. Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулах, тухайн хүний хувийн байдлыг тогтоолгох зорилгоор холбогдох газруудад хандаж тодорхойлолт, мэдээлэл авч болно.

     

  5. Шалгалтанд орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

     

  6. Бүртгүүлсэн иргэн нь энэхүү зааврын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа Нийслэлийн Боловсролын газрын даргын удирдамжаар баталсан маягтын дагуу мэдүүлнэ. 

Дөрөв. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах 

  1. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор дүүргийн Боловсролын хэлтсээс тухайн ажлын байрыг нөхөх захиалгыг нийслэлийн Боловсролын газарт ирүүлнэ. 
  2. Нийслэлийн Боловсролын газраас сонгон шалгаруулалтын урилгыг шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
  3. Сонгон шалгаруулалтын урилгад тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, комиссын хаяг, харилцах утасны дугаар, бүртгэх зааварчилгаа зэргийг заана. 
  4. Сонгон шалгаруулалтыг дараах хэлбэрээр зохион байгуулна. Үүнд: 
    1. Хууль эрх зүйн сорилын шалгалт;
    2. Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалт;
    3. Ярилцлага /хөтөлбөрийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байдал/-ын шалгалт;
    4. Албан хэрэг хөтлөлт, бичгийн шалгалт;
    5. Боловсролын түвшин;
    6. Туршлага, мэргэшсэн байдал; 
  5. Комисс энэхүү зааврын 4.4-д заасан 6 төрлийн шалгалтыг “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах удирдамж”-ийн дагуу үнэлнэ. 

Тав. Сонгон шалгаруулалтын дүн гаргах 

            5.1.Комисс энэхүү зааврын 4.4-дзаасны дагуу шалгалтын оноог нэгтгэн 60 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг "тэнцсэн" гэж үзэн онооны дарааллаар жагсаана. 

            5.2.Комисс сонгон шалгаруулалтын дүнг хурлаар хэлэлцэн шийдвэр гаргана. Уг хурлын шийдвэрийг 2 хувь үйлдэж комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

 

            5.3. Комиссын дарга сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, шийдвэрийг 24 цагийн дотор Нийслэлийн Боловсролын газар болон Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлнэ. 

 

Зургаа. Нэр дэвшүүлэх 

  1. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс онооны дарааллын дагуу хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэн Нийслэлийн Засаг даргад холбогдох материалын хамт хүргүүлнэ. 
  2. Сонгон шалгаруулалтад тэнцсэн боловч тухайн ажлын байранд томилогдоогүй иргэн тухайн албан тушаалын нөөцөд 2 жилийн хугацаанд бүртгэлтэй байна. Нөөцийн бүртгэлийн шинэчлэлт, өөрчлөлт, хасалтыг нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтэс хариуцаж хийнэ. 
  3. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд зааврын 6.2-т заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин нөөцөд бүртгэлтэй иргэн нь өөр ажлын байранд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно. 
  4. Нийслэлийн Боловсролын газар нөөцөд бүртгэлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй. 

Долоо. Гомдол гаргах хугацаа, хүлээн авах, шийдвэрлэх 

  1. Комисс нь шалгалттай холбоотой дараах гомдлыг оролцогч ба бусад этгээдээс бичгээр хүлээн авч шийдвэрлэнэ.
    1. Шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдол;
    2. Комиссын гишүүн заавар зөрчсөн тухай гомдол;
    3. Шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдол;
    4. Шалгалтын нууцлалтай холбоотой гомдол;
    5. Шалтгалтын нэгдсэн дүнтэй холбоотой гомдол;
    6. Шалгалттай холбоотой бусад гомдол; 
  2. Гомдол гаргагч нь 7.1.1-т заасан гомдлыг бүртгэл дуусахаас өмнө, 7.1.3-т заасан гомдлыг тухайн шалгалт дуусахаас өмнө, нэгдсэн дүнтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор Комисст тус тус бичгээр ирүүлнэ.
  3. Гомдол гаргагч нь үндэслэлээ тодорхой дурьдаж, өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
  4. Комисс нь гомдлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзаж тэдний тайлбар, санал дүгнэлтийг сонсож, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан, гомдол гаргагчаас гаргуулан авч танилцана.
  5. Комисс нь гомдлыг шаардлагатай бол зохих байгууллагад шилжүүлж болно.
  6. Гомдол гаргах хугацаа хэтэрсэн тохиолдолд гомдлыг хүлээн авахгүй.                                                                  

Найм. Бусад зүйл 

  1. Комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа ажил үүргийн нууцыг хадгалах, бусдын нөлөөнд автахгүй байх үүрэгтэй.
  2. Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн шалгалтын зардал 20000 /Хорин мянган/ төгрөг байна. Энэхүү зардлыг комисс зөвхөн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулна.
  3. Сонгон шалгаруулалттай холбоотой энэхүү заавраар зохицуулаагүй асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулна.

---000---


НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ, ДҮГНЭЛТ ГАРГАХ УДИРДАМЖ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны A/……..дүгээр тушаалаар батлагдсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах заавар”/цаашид “Заавар” гэх/-ын дагуу нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа энэхүү удирдамжийг баримтлана.

ХОЁР. ШАЛГАЛТЫН ТӨРӨЛ

  1. Хууль эрх зүйн сорилын шалгалт;
  2. Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалт;
  3. Ярилцлага /тухайн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, өөрийн чадавхийг илэрхийлсэн танилцуулга хийх/-ын шалгалт;
  4. Албан хэрэг хөтлөлт бичгийн шалгалт;
  5. Боловсролын түвшин;
  6. Туршлага, мэргэшсэн байдалгэсэн 6 төрөлтэй байна. 
  1. Хууль эрх зүйн сорилын шалгалт

    2.1.1 Сонгон шалгаруулалтын комисс /цаашид “комисс” гэх/ нь шалгалтавахбайр, шалгалтынхуваарийгзарлан бэлтгэл ажлыг хангана.

    2.1.2Шалгалтөгөхөөрбүртгүүлсэниргэдийгбичиг,  баримттайньтулган,  шалгалтавахангитанхим, суудлыгньхуваарилахажилсорилыншалгалтэхлэхээс 15 минутынөмнөдууссанбайна.

    Хууль, эрх зүйн сорилын шалгалтыг төрийн албаны мэргэшлийн шалгалтын тестийн санг ашиглан явуулна.

    Дараах хуулиудын хүрээнд сорилын шалгалтыг авна:

    1. Монгол УлсынҮндсэн хууль
    2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль
    3. Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль
    4. Монгол Улсын Их Хурлын тухай хууль
    5. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль
    6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль
    7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
    8. Монгол Улсын Яамын эрх зүйн байдлын тухай хууль
    9. Монгол Улсын Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хууль
    10. Төрийн албаны тухай хууль
    11. Төрийн нууцын тухай хууль
    12. Авлигын эсрэг хууль
    13. Төрийн хяналт шалгалтын тухай хууль
    14. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль
    15. Хөдөлмөрийн тухай хууль
    16. Захиргааны хариуцлагын тухай хууль
    17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль
    18. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль
    19. Байгууллагын нууцын тухай хууль
    20. Татварын ерөнхий хууль
    21. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
    22. Нийгмийн даатгалын тухай хууль
    23. Нийгмийн халамжийн тухай хууль
    24. Хувь хүний нууцын тухай хууль
    25. Байгаль орчныг хамгаалах тухай хууль
    26. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль
    27. Боловсролын тухай хууль
    28. Архивын тухай хууль
    29. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
    30. Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого
    31. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль
    32. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай
    33. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
    34. Төсвийн тухай хууль
    35. Төсвийн тогтвортой байдлын тухай
    36. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
    37. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм
    38. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
    39. Шилэн дансны тухай хууль
    40. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль 

      2.1.5 Шалгалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран цахим хэлбэрээр зохион байгуулна. Сорилын шалгалтын асуултын бүтцийг Комисс хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж, дугтуйнд битүүмжлэн шалгалт авах тухайн өдөр шалгуулагчдын өмнө задлах ба сорилын асуултуудыгтестийн сангаас санамсаргүй байдлаар шалгуулагчдын төлөөллийн хяналтан дор сонгоно.

      2.1.6 Сорилын шалгалтын нийт асуултын 60 ба түүнээс дээш хувийг зөв хариулсан нөхцөлд сонгон шалгаруулалтад оролцогч тус шалгалтад тэнцсэнд тооцогдох бөгөөд дараагийн шалгалтад оролцох эрхтэй болно. Сорилын шалгалт 40 асуулттай байх бөгөөд асуулт бүрт хариулах хугацаа 1 минут байна. Сорилын шалгалтын зөв хариулт бүрт 0.5 оноо ногдоно.

      2.1.7 Хууль, эрх зүйн сорилын шалгалтад тэнцээгүй иргэд дараагийн шатны шалгалтад орохгүй болно.

  2. Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалт
  1. Мэдээллийн технологийн мэдлэгийн шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээгүй тохиолдолд сорил, сорилын хуудас (карт) бөглөх, компьютер дээр даалгавар гүйцэтгүүлэх, хугацаа 15 минутаас хэтрэхгүй байна.
  2. Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалтыг 10 хүртэл оноогоор дүгнэнэ. 
    1. Ярилцлагын шалгалт
      1. Ярилцлагыг ганцаарчилсан хэлбэрээр зохион байгуулна. Дуу хураагуур ашиглана.
      2. Ярилцлагын шалгалт авах байрлал, хугацааг шалгуулагчдад жич зарлана.
  3. Ярилцлагын шалгалтын асуулт 5 байх ба комиссын гишүүд тодруулж нэмэлт асуулт асууж болно.
  4. Ярилцлагын шалгалтын нийт оноо 25 хүртэл байх ба комиссын гишүүд асуулт тус бүрт 5 хүртэлх оноог өгч гишүүд тус бүрийн өгсөн онооны нийлбэрийн дунджаар үнэлгээг гаргана.
  5. Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг англи болон орос хэлний аль нэгийг сонгуулж авна..
  6. Гадаад хэлний түвшинг “шаардлага хангасан”, “шаардлага хангаагүй” гэсэн дүнгээр тооцно. 
  1. Албан хэрэг хөтлөлт, бичгийн шалгалт
  1. Тухайн эрхлэх ажил, албан тушаалд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхдээ албан тоот, шийдвэрийн төсөл боловсруулах ба хугацаа 15 минутаас хэтрэхгүй байна.
  2. Албан хэрэг хөтлөлт, бичгийн шалгалтыг 10 хүртэл оноогоор дүгнэнэ. 
    1. Боловсролын түвшингийн үнэлгээ
  3. Боловсролын түвшингийн үнэлгээг 10 хүртэл оноогоор дүгнэнэ. 

    Боловсролын зэрэг Бакалаврын болон түүнтэй адилтгах боловсролын дипломын голч дүн Магистр Боловсролын доктор ШУ-ын доктор Оноо 2.0-4.0 2 4 6 

  4. Дээд боловсролын дипломын голч дүнгээр 2.0-4.0 хүртэл оноо, боловсролын болон эрдмийн зэрэгт 2, 4, 6 гэсэн оноог өмнөх голч дүнгийн оноонд нэмж тооцно.
  5. Дипломын голчдүнгБоловсролынсайдын 2003 оны 158 тооттушаалаарбаталсан “Дээдболовсролынзэрэголгохсургалтадбагццагийгхэрэглэх, суралцагчдынмэдлэг, чадварыгдүгнэхэдбаримтлахжурам”-д зааснаарбодожтооцно. Тухайлбалголчдүнгтооцохдооугжурмын 15-д зааснаарбуюунийт “онц” дүнтэйхичээлийнтоог 4.0-өөр, “сайн” дүнтэйхичээлийнтоог 3.0-аар, дунддүнтэйхичээлийнтоог 2.0-оор үржүүлж, нийтхичээлийнтоондхувааждундажийголногэсэнүг. ЖишээньИргэн Ш нийт 41 хичээлийн 30 “онц”, 11 “сайн” дүнтэйтөгссөнбайна. Тэгвэл 30-ийг 4.0-ээр, 11-ийг 3.0-аар үржүүлж, нийлбэрийг 41-д хувааждундажбуюу (3.7) голчдүнголногэсэнүг.
  6. Дипломдээрголчдүнтавигдсанболдээрхаргачлалхамаарахгүй, шуудголчдүнгтооцожавна.

     

    1. Туршлага, мэргэшсэн байдлын үнэлгээ
  7. Комисс тухайн иргэний мэргэшсэн байдлыг үнэлэхдээ их, дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан тухай гэрчилгээ, дипломоос гадна түүний өмнө нь ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний илтгэх хуудастай танилцаж болно.
  8. Туршлага, мэргэшсэн байдлыг 25 хүртэл оноогоор дүгнэх ба Комиссын гишүүд тус бүр дараах үнэлгээгээр дүгнэнэ.

Үнэлгээний шатлал

25 хүртэл оноо өгөх

Маш сайн

20-25

Сайн

14-19

Хангалттай

8-13

Дунд

2-7

Хангалтгүй

0-1

 

ГУРАВ. ШАЛГАЛТЫН ДҮНГ ГАРГАЖ ТАЙЛАГНАХ

  1. Шалгалтын нэгдсэн дүнг Нийслэлийн Боловсролын газрын цахим хуудаст байршуулах ба шалгалтын дүнгийн хуудсын эх хувийг шалгуулагчид сонгон шалгаруулалтын нарийн бичгийн даргаас авах ба хуулбарыг комисс хадгална.

ДӨРӨВ. БУСАД

  1. Комисс нь шалгалтын асуулт, хариултын нууцлалыг бүхий л үе шатанд хангаж ажиллана.
  2. Шалгалтын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй ил тод сурталчилна.

 


Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ