″Маамуу нааш ир″ дууг үндэсний хэмжээнд бүх нийтээр дуулна
ОГНОО : 2016/10/18 УНШСАН: 2943

″Маамуу нааш ир″ дууг үндэсний хэмжээнд бүх нийтээр дуулна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, төрийн шагналт С.Лхамсүрэнгийн шүлэг "Маамуу нааш ир" дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ жил тохиож байна.

Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурсан энэ гайхамшигт дууны ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас дараах ажлуудыг зохион байгуулагдахаар төлөвлөсөн байна. Үүнд:

"Маамуу нааш ир" дууны 60 жилийн ойг угтсан хэвлэлийн бага хурал 

"Маамуу нааш ир" дууны хөшөөнд эцэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ

Монголын хүүхдийн ордонд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт "Маамуу нааш ир" урлагийн тоглолт

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт "Маамуу нааш ир" дууг үндэсний хэмжээнд бүх нийтээр дуулах

Иймд нийслэлийн цэцэрлэг, сургуулийн удирдлагууд, хөгжмийн багш нар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт бүх нийтээр "Маамуу нааш ир" дууг дуулуулах ажлыг зохион байгуулахыг анхааран ажиллана уу.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ