"Сэтгэлийн үндэс" гала тоглолт
ОГНОО : 2016/09/21 УНШСАН: 734

МҮОНРТ-ээс санаачлан зохион байгуулж байгаа "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяны хүрээнд БГД-ийн 21-р хороонд 120 хүүхдийн цэцэрлэгийг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандиваар барьж байгаа билээ.Уг  бүтээн байгуулалтад рок поп болон нийтийн дуучид Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж энэ намрын хамгийн том бүх оддын цугларалт "Сэтгэлийн үндэс" гала тоглолтыг 2016 оны 09-р сарын 26-нд UB PALACE-ийн концертын их танхимд хийх гэж байна. Хүүхэд багачуудад зориулсан уг аяныг дэмжин бүх оддын тоглолтыг үзэхийг уриалж байна.
Тасалбарыг UB PALACE-ийн
билетийн касс, МҮОНРТ-ийн төв байр, Ticket.mn болон 1900-1800-д залган үнэгүй хүргүүлэн аваарай. 
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88098135, 88056024, 80038000, 99806649

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ